Кэнни Вашингтон Монголд иржээ

“Жаззлаб” агентлагаас санаачлан “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд дэлхийн таван орны жазз хөгжимчин манай улсад тоглолтоо хийхээр болжэ
Тодруулбал, АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон, дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах байна.
Эхлээд АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон "The Voice of Jazz" тоглолтоо хийхээр манай улсад ирээд байна. Түүний тоглолтод Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна. "The Voice of Jazz" тоглолт энэ сарын 20-21-нд УДБЭТ-т болно.
Мөн Кэнни Вашингтон Монголд тоглолтоо хийхээр гадна Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудад жазз хөгжмийн чиглэлээр багшлах юм байна. Түүний сургалт өнөөдрөөс эхлэн гурван хоног үргэлжлэх бөгөөд “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн хүрээнд жазз хөгжмийн чиглэлээр баклаврын ангид суралцагч оюутнуудыг хамруулах аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ