Залуусын “алдаа”-г залруулъя

img

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрсэнгүй. Тиймээс зарим хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах болсон урамгүйхэн үр дүн мэдээтэй байна. Сонгуульд идэвхгүй байсан хэсэг нь 18-30 насны ид насныхан.

 

Сонгуулийн ирц бүрдээгүйг иргэд төр, засагтаа итгэл алдсаных, залуус хайнга назгай байна гэх зэргээр тал талын шүүмжлэл өрнөдөг. Сонгуульдаа хойрго хандсан, саналаа өгөөгүй сонгогчдод мөнгөн торгууль хүлээлгэе, цалингийнх нь тодорхой хувийг хасах хэрэгтэй гэж зарим нь үздэг. Ер нь сонгуульд туйлын идэвхгүй оролцож, нэмэлт санал хураалт явуулахад хүргэсэн ид насныханд иргэний үүргээ биелүүлэх энгийн үйлдлийг хэрхэн төлөвшүүлэх вэ?

 

Манайхан ардчилсан орны эрх чөлөөт иргэн гэж цээжээ дэлддэг. Гэхдээ өөрийн эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдэг шиг, төрийн өмнө иргэний үүргээ биелүүлэх нь бидний хүлээх хариуцлага. Иргэний үүргээ биелүүлэхээс эх оронч сэтгэлгээ төлөвшинө. Харин иргэний үүргээ биелүүлж, эх оронч сэтгэлгээтэй болгоход төрийн хөшүүрэг хэрэгтэй гэдгийг энэ удаагийн сонгуулийн ирц дахин анхааруулж байна. Сонгуулийн жилээс жил сонгогчдын ирц, идэвх буурсаар ирсэн. Тиймээс ч юун түрүүн сонгогчдын ирцийг бүрдүүлэх нь сонгууль хариуцсан ажилтнуудын толгойны өвчин болж байна.

 

Өмнөх сонгуулиудын ирцээс хувь дутуу байж, нийслэлд л гэхэд 79 сонгуулийн хэсгийн хороонд дахин сонгууль явуулахаар болсны шалтаг шалтгааныг тоочвол мундахгүй. Жишээлэхэд, анх удаа Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дангаар явагдсан. Орон нутгийн сонгуулиас аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг “сугалан” авч УИХ-ын сонгуультай хамтатгасан билээ. Тиймээс анхан шатны нэгж болох Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо суларсан байх талтай.  

 

Ямартай ч Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг дангаар явуулах нь сонгогчдын ирц дутах сөрөг үр дагавартайг харууллаа. Тиймээс сонгуулийн жилээр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтатган явуулах шаардлагатай. Жилдээ хоёр удаа сонгууль явуулах нь эдийн засгийн хийгээд цаг нар үрсэн ажил болж байна гэж үзэх хэсэг байна. Ер нь сонгогчид парламентын сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог. УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдийн дунд маргаан өрнөнө үү гэхээс сонгогчдын ирц дутсан шалтгаанаар сонгуулийн санал хураалт дахин явагдаад байсан удаагүй.

 

Хэрвээ УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг мөр хамтатган явуулбал бүтэн жилийн турш бүхэлдээ улстөржөөд байхгүй, сонгогч нэг удаагийн санал өгөлтөөр төрийн анхан шатны нэгжээс эхлээд хууль боловсруулах дээд шатны төлөөллөө хүртэл сонгох боломжтой. Гэвч энэ нь нэр дэвшигчдийн хувьд ч, сонгогчдын хувьд ч сөрөг талтай. Учир нь өнгөрсөн УИХ-ын болон аймаг нийслэлийн сонгуулийн үеэр орон нутагт нэр дэвшигчид парламентын сонгуульд нэр дэвшигчийн сүрд дарагдах тал ажиглагдаж байсан. Сонгогчдын хувьд ч хэн нь УИХ-д хэн нь орон нутагт нэр дэвшээд байгаад төөрөлдөх гэмтэй. Улс төрийн нам хүчин харгалзахгүйгээр парламентын сонгуульд нэр дэвшигчийн зураг, уриа бүхий самбар том хэмжээтэйгээр орон сууц, хашааны дээр заларч байхад, орон нутагт нэр дэвшигчдийнх явган хүний зам, гудамж талбайд жижиг хэмжээтэй байрших жишээтэй. Цаашлаад саналын хуудас ч нэр дэвшигчийн жагсаалтаар уртсаж, сонгогчдын сонголтоо хийхэд хүндрэл учруулах талтай.

 

Олон улсад сонгогчдыг иргэний үүргээ биелүүлэхэд нь төрийн зүгээс тодорхой шаардлага тавьж, идэвхжүүлдэг туршлага байдаг. Зарим нь мөнгөн торгууль хүлээлгэдэг бол нөгөө нь хуулиар шийдвэрлэдэг байна. Парламентын засаглалтай манай улсын хувьд ч хуулийн хэлээр сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх боломжтой. Өнөөдөр залуус цэргийн алба хаахаас хойргошихоо больсон. Учир нь цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажиллахыг хуулиар хориглосон байдаг. Мөн бие дээрх элдэв шивээс ч төрийн албанд ажиллахад саад тээг болох юм билээ. Тиймээс залуус ирээдүйдээ тэмүүлж, наанадаж хуулийн насандаа хугацаат цэргийн алба хаадаг болсон. Үүнтэй агаар нэгэн сонгуульд идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлээгүй бол цаашид төрийн алба хаалттай байх заалтыг хуулинд тусгавал ямар вэ?

 

Үүнд хүний эрхийн аль нэг заалт зөрчигдөөд байхгүй биз. Тэгээд ч сонгуулийн ирцийг бүрдүүлээгүй, хайнга хандсан хэсэг бол 18-30 насныхан. Үүнийг “залуу насны алдаа” гэж зөвтгөж болохгүй биз. Залуусын “алдаа”-г төр л залруулах үүрэгтэй.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонгогч:
Яг үнэн нэр дэвшигчид сонгогчидод гологдож байна.
2016-10-21
Иргэн:
ЗАЛУУСЫН БУРУУ БИШ ЭЭ НАМУУД БУРУУТАЙ НЭР ДЭВШИГЧИД СОНГОГЧДОД ГОЛОГДООД БАЙНА НАМЫН ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ЦАРАЙ. ХӨГИИН ХОГЫН ШААРУУДЫГ ДЭВШҮҮЛСЭН УЛС ТӨРИИН НАМУУД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙ ШАЛГУУРАА. ӨНДӨРСГӨ
2016-10-21
Зочин:
Odoo zahirgaadaj daranguilj songuulid uursdiiguu songuulah gee yu hutsvaa. Songuuli ugsun ch uguuguich minii uuriin duriin asuudal MANgaruudaa bugs doloogchoo!!!!
2016-10-20
Зочин:
Zaluusiin aldaa ium uu? Hogshinguudiin aldaa ium uu?
2016-10-20
Зочин:
Ali ch namd sanalaa ogood xereg alga bxad. Songolt alga bn. Itgel aldarsan bn
2016-10-20
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-20
дорж:
Нилээд олон оронд сонгуульд оролцоогуй иргэнээ торгодог,торийн албанд ажилд оруулахгуй гэж шийтгэл эдлуулдэг шуу!
2016-10-20
irgen:
Busad oron shig ene olon songuulia salgaad bailgui hamt yavuulj baimaar umaa,,,,hichneen say hyntei ulsuud tegj baihad, manaih gej sunjirsan songuuldsaar baigaad taarah um,,,,,tegeed ch zov hymyys garch baigaa bish,
2016-10-20
irgen:
songuuli ogoogui gej hyniig torgoh erh baihgui shyy, ogoh hyn chin baihgui bol ogoh ch ugui shdee,,,,
2016-10-20
зочин:
Ман-АН гэсэн 2 нэр дэвшигч байна лээ, би хэнийг нь ч дэмжихгүй, тийм болохоор сарааччихаад л гараад ирсэн.
2016-10-20
Зочин:
zov bna. demjij bna
2016-10-20
Зочин:
Н.Энхлэн гэдэг хуурамч нэртэй сэтгүүлчээ та ямар баримтад тулгуурлаж иргэдийн идэвхи муу болсныг заавал санал өгдөг болгох ёстой мэтээр бичив Хэнээс болж байгааг захын хүүхэд хэлээд өгнө Хуурамч нэр шигээ намын захиалгаар юм бичих гэж байгаа бол цаад хүмүүстээ хэлээрэй ТА НАР ЧАДАХГҮЙ ЭЭ Үндсэн хуулинд заасан эрх гэж нэг юм байна Та нар 4 жилийн турш ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ гэж өчнөөн торгууль шийтгэл оногдуулж АРД ТҮМНИЙ хоолыг булааж доромжилдог БИД ТЭГВЭЛ 1 УДАА ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙНА ТА НАРЫГ СОНГОХГҮЙ
2016-10-20
ХҮН ХҮН:
СОНГУУЛЬД АРД ИРГЭДИЙГ 100 ХУВЬ ОРОЛЦУУЛИЙ ИРГЭДИЙХЭЭ САНАЛЫГ ЧИНЬ ҮНЭНЭЭР НЬ АВИЙ ГЭВЭЛ САНАЛЫН ХУУДСАНДАА ЯМАР Ч НАМЫН ХЭНИЙГ НЬ Ч ДЭМЖЭХГҮЙ ГЭСЭН САНАЛ БИ БОЛГО ТЭГВЭЛ САНЛАА ӨГИЙ НАМУУДАД МӨНГӨ ТӨЛӨЖ НЭР ДЭВШЭН ХҮЧЭЭР АРД ИРГЭДГЭЭР СОНГУУЛДАГАА БОЛЬ ХУЛГАЙЧ НАРАА ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН БӨХСИЙГ ДОЛООГЧ БУУНЫ НОХОЙ НАР НЬ ОРОН НУТАГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШДЭГ БОЛСОН НЬ ҮНЭН
2016-10-20
Зочин:
zov bna. demjij bna
mongol hyn:
bid itgelee aldaj baisan. odoo byr alsan. 26 jil huurtagdlaa. AH bolon MAH-uudad jiliin jil muu dun tavilaa. MAH ene jil saindaa bish AH mash muudaa garsan gedgiig hyn bolgon medne. Jinhene 3 darch hychin heregtei bna.
2016-10-20
Зочин:
ИРГЭДЭЭС БИШ, ХАРИН ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ИЙМ БОЛТОЛ АЛДСАН .... НАРААСАА БУРУУГ НЬ ХАЙ
2016-10-20
Zochin:
songuuliin huulia uurchluud bosoo togtoltsootoi boloh heregtei . aimguudiin zasag dargiig songoson shig duurgiin zasag darga nariig shuud tomiloh aimgiin zasag darga nar ni sumdiin zasguudiig tomiloh g.m tegehgui deed dood udirdlaguud ni uur ,uur namuud bolson ued hariutslagaas bultag bie bie ruugee baahan chiheh baih daa
2016-10-20
Мгл:
Бугдииг хамтад нь явуулахгуй бол зардал, сурталчилгаа заваарч оглоо. Уих- н гишуудээсээ авахуулаад ажлаа таслаж сайн хунии дурд тоглоод алга болж байна. Хиисэн бутээсэн, толовлосноороо бус худлаа инээж, чамин хувцасласан зургаа тараасан дуракуудаас иргэд жигшиж байнашдээ. Дочоос дээш насныхан л санал огдог болсон нь ман- д зууш болж, монголын ирээдуйг бурхэг болгож ниигмиин санаа бодолыг буруугаар харуулах боллоо. Сонгуульд оролцоогуй иргэнии уургээ умартагсадад шиитгэл байх естой
2016-10-20
зочин:
Миний хувьд аль засгийн үед сонгуульд оролцож байсан Гэтэл сонгууль гэгч царцаа нүүлгэдэг,мөнгө тараадаг, ухуулагч нэрээр олон нөхдийг хөлс өгч байна сонгогч нарын ихэнхийг худалдаж авдаг гэж сүүлийн үед бүүр мэрэгжлийн хулгайн түвшинд явагддаг боллоо гэж үзэж байна.Иймд оролцох ямарч сонирхолгүй байна
2016-10-20
зочин:
сонгуулийн ирц хүрээгүй байгаа шалтгаан 2 талтай байх гэж бодож байна. Нэг талаас иргэн хүн үүргээ биелүүлэх нь зүйн хэрэг Нөгөө талаас намууд сонгуульд ялахын тулд худлаа амалдагаас үүдэлтэй хүмүүс сонгуульд итгэл муутай болсон үүний наад захын жишээ гэхэд МАН-ын амлалт яав бүгд эсрэгээрээ болоо биз дээ тийм байхад бүх бурууг ард түмэнд өгч болохгүй байх намууд өөрсөддөө шүүмжлэлтэй хандах ёстой байх
2016-10-20
өвгөн сонгогч:
сонгуулийн дүн ахмад үе, өндөр настнуудаас гол нь шалтгаалдаг байхад энэ 2 нам хөгшчүүлээ жоохон ад үзээд байх юм. Бид байхгүй бол та хэд уул нь будаа болохоор л байгаа биз.
2016-10-20
Иргэн:
Мөнгө тараадагаа болиоч сонгууль яагаад 17цагаас хойш идэвхитэй болдог гэвэл найраа ялангуяа мөнгөө авах гаж тэгдэг юм биш үү мөнгө тараадаг явдлыг таслан зогсоохын тулд. Мэдээлэгчииг өндөр урамшуулмаар юм
2016-10-20
Зочин:
MAH AH ALI ALI GARSAN CH JIJIG TOMGUI TURIIN MUNGU IDEH L BOLNO!!! BUUR HAMAATAN SADNAARAA!!! BIDEND SONGUULI BISH TURIIN ERGELT HEREGTEI!!!! ALI CH NAM ODOO DEMII BAS TEDNII UR HUUHED OLIGARHUUDIIN UR ZALGAMJLAL ENE TUR ZASAGT BH YOSGUI!!! TURIIN ERGELT!!! BAS HYATDAAS HEZEE CH ZEEL AVHUULAJ BOLOHGUI!!!!
2016-10-20
zochin:
ene tur barij baigaa humuus doorhi bichsend dugnelt hiih heregtei er ni ali ch nam garsan er ni l iimerhuu baigaa uchiraas humuusiin setgel aldarh handlaga ilt ajiglagdaj bna er ni turiinhuu albiig turuliin bolgohgui unenhuu chadvartai bolovson huchineer hangahgui tanil tal ariin haalganii chadvargui humuuseer duursenees ashig sonirholiin zurchiluus boij baigaa yum turd itgeh itgel aldarchee
2016-10-20
Зочин:
MAH AH ALI ALI GARSAN CH JIJIG TOMGUI TURIIN MUNGU IDEH L BOLNO!!! BUUR HAMAATAN SADNAARAA!!! BIDEND SONGUULI BISH TURIIN ERGELT HEREGTEI!!!!
2016-10-20
Зочин:
MAH AH ALI ALI GARSAN CH JIJIG TOMGUI TURIIN MUNGU IDEH L BOLNO!!! BUUR HAMAATAN SADNAARAA!!! BIDEND SONGUULI BISH TURIIN ERGELT HEREGTEI!!!!
2016-10-20