Багачуудад зориулсан музейг нээнэ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Бага насны хүүхдийн логик сэтгэлгээ, танин мэдэхүйг хөгжүүлэх “Багачуудын музей”-г Шангри-Ла моллд байгуулжээ. Тус музейн албан ёсны нээлт энэ амралтын өдөр болно.

 

Тус музей нь 2-7 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон  танин мэдэх үзмэрүүдээс бүрджээ. Музейн анхны үзмэрийг “Барилгачин найзууд” хэмээн нэрийдсэн байна.  Тус үзмэрийг 2017 он хүртэл хүүхэд, багачуудад нээлттэй байлгах аж.

 

Музейн үзмэрийг хүүхэд өөрийн гараар тоглож үзэх боломжтойгоор онцлог болохыг Музейн Медиа, арга хэмжээ хариуцсан ажилтан Т.Оюунтүлхүүр хэлж байна.

 

Багачуудын музейг 100 гаруй жилийн өмнөөс АНУ-ын томоохон хотуудад байгуулж эхэлсэн. Багачуудад зориулсан музейн онцлог нь тухайн хүүхдэд тоглохын хажуугаар суралцах боломж олгодог аж.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ