“Элэг нэгтэн” кино шилдэгт багтжээ

Энэтхэг улсын Мумбай хотноо “NMIFF” олон улсын кино наадмын эхний шатны шалгаруулалт болжээ. Тус наадамд “Элэг нэгтэн” монголын уран сайхны кино өрсөлдөж буй юм.
Наадмын эхний шалгаруулалтад 45 орны 503 кино нэр дэвшжээ. Үүнээс “Элэг нэгтэн” уран сайхны кино шилдэг долоод шалгаран үлдсэн байна. Наадмын сүүлийн дүнг ирэх арванхоёрдугаар сард зарлах аж.
“Элэг нэгтэн” уран сайхнкы киног “Доз плас” энтертайнмэнт бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар МУСТА Ш.Доржсүрэн ажилласан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ