Б.Сарантуяа: Төрийн албанд ажиллахыг хүссэн

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа Соёлын төв өргөөний дэд даргаар томилогджээ.
Энэ талаар түүнээс тодруулахад “Саяханаас төрийн алба хашиж эхэллээ. Монголд өнөөдөр рок, попынхонд зориулсан ордон, оффис ч алга. Бид айлын шоовдор хүүхэд шиг л явж ирсэн. Яам, соёлын бодлогыг хариуцдаг газрууд нь хөнгөн хөгжмийн хамтлаг, дуучдаа анхаармаар байгаа юм. Урлагийн зах зээлийн бодлогыг төрөөс зохицуулах ёстой байтал ямар ч зохицуулалт байхгүй учраас замбараагүй болж эхэллээ. Манайд боловсон хүчин маш их дутагдаж байна. Ийм байдалд 30 жил дуулсан хүний хувьд эмзэглэж ирсэн. Тийм учраас төрийн албанд ажиллах хүсэлтээ өөрөө илэрхийлсэн” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ