Б.Батжаргал олон улсын уралдаанд III байр эзэлжээ

Оросын алдарт дуучин М.Магамаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 13-нд Москва хотын Крокус сити холл концертын их танхимд болжээ.
Уралдаанд 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.
Өмнө нь 2014 онд энэхүү тэмцээнд МУГЖ Г.Ариунбаатар оролцож Гранпри шагнал хүртэж байсан билээ.
М.Магомаев нь Зөвлөлт, Азейрбаджан, ОХУ-ын нэрт дуучин юм. Тэрбээр 1942 онд Бакуд төрсөн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ