“Маамуу нааш ир” дууг өнөөдөр нийтээр дуулна

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн ажлын хүрээнд өнөөдөр 11.00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бөгөөд тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ