Кейт Бекинсейл нөхрөөсөө саллаа

img

 

Холливуудын нэрт жүжигчин Кейт Бекинсейл өчигдөр Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр нөхөр Лен Уисеманаас өнгөрсөн арваннэгдүгээр сараас тусдаа амьдрах болсон юм.

 

Хос 12 жилийн өмнө Францад хуримаа хийсэн юм. Салалтын шалтгаан нууц хэвээр байгаа бөгөөд жүжигчин бүсгүй инстаграм хуудастаа “Надад хэцүү байна” гэж бичжээ.

 

Тэрбээр мөн нөхрөөсөө сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа гэнэ. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Одоогоор хэдэн төгрөг нэхэмжилсэн нь нууц хэвээр” гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ