“Айда” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Вердийн “Аида” дуурийг тоглох гэж байна.
Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт энэ дуурь 1871 оны 12 сарын 24-нд Каир дахь Хедивийн Дуурийн Театрт Жованни Боттесинигийн удирдлагаар анх тоглогдож байжээ. Харин манай Дуурь бүжгийн эрдмийн театртын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр анх тоглож байсан түүхтэй.
Дуурийн зохиол нь түүхийн бодит үйл явдал дээр үндэслэгдсэн хэмээдэг ч энэхүү үйл явдлыг чухам хэзээ болж өнгөрснийг мэдээлээгүй бөгөөд “Фараоны үеийн түүх” хэмээн тодотгосон байдаг аж.
Энэ дуурьт Египет Этиопуудын мөргөлдөөний түүхийн үеийн үйл явдлыг харуулдаг. Гол дүрүүдийн дотоод сэтгэлийн догдлол, шаналлыг нээн харуулсан сэтгэл зүйн драмын шинжтэй. Хүн төрөлхтний гол үзэл санаа болон нутгаа гэсэн сэтгэл, хайрын дурлал, түрэмгийллийн эсрэг зөрчилдөөнөөс гадна шударга ёс, энэрэнгүй үзлийн бат итгэлийг харуулсан томоохон хэмжээний дуурь юм.
Дуурийг энэ сарын 29,30-нд 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ