Тэйлор Свифтийг хараажээ

img

Дуучин Кейти Перри инстаграм хуудастаа дуучин Тэйлор Свифтийг харааж буй богино хэмжээний бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан реппер Кейни Уэстийн тоглолтын үзсэн байна.

 

Кейни “Хараал ид. Бурхан гэж байдаггүй юм” гэх дуугаа тайзан дээр дуулж байхад Кейти “Тэйлор бурхан гэж байдаггүй юм. Муу өлөгчин” гэж хэлж буй бичлэгээ инстаграмдаа нийтэлжээ. Ганцхан цагийн дотор уг бичлэгийг 100 мянган хүн үзсэн байна.

 

Уран бүтээлчид өнгөрсөн оноос таагүй харилцаатай болсон юм. Дээрх бичлэгийн хариуд Тэйлор инстаграмдаа “Надад хамаагүй” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ