Меган Фокс хүүгээ танилцуулав

img

Холливуудын уран бүтээлч Меган Фокс хоёр сарын өмнө амаржиж, хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Жорни Ривер Грийн гэх нэр өгсөн юм.

 

Жүжигчин бүсгүй өчигдөр инстаграм хуудастаа анх удаагаа хүүгийнхээ зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Энэ бол миний бяцхан сахиусан тэнгэр. Хүү минь их сэргэлэн” гэж бичжээ.

 

Меган 2010 оны  наймдугаар сард Остин Грийн гэх залуутай нууцаар хуримласан юм. Хос дөрвөн настай Нао Шаннон, хоёр настай Боди Рэнсом гэх хоёр хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ