Майли удахгүй хуримаа хийнэ

img

Дуучин Майли Сайрус өчигдөр “ELLEN” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би сайн охин байх болно. Одоо дахин алдаа гаргахгүй” гэж хэлжээ. Хөтлөгч дуучнаас “Ийнхүү өөрчлөгдөхөд тань хэн нөлөөлөв” гэж асуухад тэрбээр “Лиам Хемсворт” гэж хариулжээ.

 

“Та хоёр 2009 оноос болзож, 2012 онд сүй тавьцгаасан. Харин 2014 онд салцгаасан бол 2016 онд дахин нийлсэн. Мэдээж хэрэг та хоёр салсан учир сүйгээ цуцалсан байх. Хэвлэлүүд та нарыг дахин сүй тавьсан гэж мэдээлэх болсон. Энэ баттай мэдээлэл үү” хэмээн дуучнаас асуухад Майли “Бид сүй тавьцгаасан. Та хараач түүний өгсөн бөгж миний гарт байна” гэж хариулсан байна.

 

“Та хоёр хэзээ хуримаа хийх вэ” гэх хөтлөгчийн асуултад Майли “Тун удахгүй” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ