Баянзүрх дүүргийн VI дугаар хороонд байрлах дэлгүүрт бүлэг этгээдүүд халдаж, дээрэм хийжээ. Тус хэрэг өнгөрсөн ням гаригийн шөнө гарсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээгээр тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух С -ийн барааны дэлгүүрийн цонхыг хагалж 2.060.000 төгрөг, “Samsung J3” гар утас, тамхи, шоколад, бохь, ундаа зэрэг хүнсний барааг хулгайлсан байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Уншиж байна |