Майкл Фелпс хуримын зургаа дэлгэв

img

 

АНУ-ын усан сэлэлтийн нэрт тамирчин, олимп  болон дэлхийн аварга Майкл Фелпсийг, загвар өмсөгч Николь Жонсонтой хуримаа хийсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

 

Хос хуримаа өнгөрсөн зургаадугаар сарын 13-ны өдөр Аризон мужид Парадайз Вэллид хийсэн байна.  Хуримын ёслолд 80 гаруй зочин оролцжээ.

 

Хэвлэлүүд тамирчинг хуримаа хийсэн гэдгийг мэдээлсэний дараа тэрбээр хуримын зургаа нийтэд дэлгэхийг зөвшөөрсөн аж. Тэрбээр өчигдөр хуримынхаа хэд хэдэн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

 

Хос 2007 онд танилцаж, 2014 онд сүй тавьцгаасан юм. Тэд өнгөрсөн онд Бумер Фелпс гэх хүүтэй болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ