Харри найз бүсгүйтэй болжээ

img

 

Британийн ханхүү Харри найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр холливуудын уран бүтээлч Меган Марклтай болзох болсон байна.

 

Хос өнгөрсөн долоодугаар сард Лондон хотноо болсон нэгэн хандивын үйл ажиллагааны үеэр танилцаж, болзох болжээ.

 

Меганы хэвлэлийн төлөөлөгч Эрик “Үнэхээр цочирдож байна. Надад хэлэх зүйл алга” гэсэн бол Харригийн талаас мэдээлэл хийхээс татгалзсан байна.

 

Харриг саяхан “Харри Поттер” киноны од жүжигчин Эмма Уатсонтой болздог хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ