Адель: Сэтгэл гутрал намайг урлагаас гурван жил холдуулсан

img

Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Адель “Vanity Fair” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэдхэн өдрийн өмнө “Сүнсний баяр” боллоо. Та энэхүү баярт ихээхэн ач холбогдол өгсөн байсан. Ярилцлагын өмнө таны инстаграм хуудсаар аялаж, эдгээр мэдээллийг цуглуулсан юм?

 

-Тиймээ. “Сүнсний баяр”-аар өмсөх хувцсаа өмсөх гэж би нэг цаг болсон. Сонирхолтой нь би тоглолтынхоо хувцсыг ч ийм урт хугацаанд өмсдөггүй. Ганцхан даашинзтайгаар л тоглолтоо дуусгадаг. Тэгтэл “Сүнсний баяр”-т зориулсан хувцсаа өмсөх гэж их цагийг зарцууллаа. 

 

-Энэ баяраар хэнийг дахин дуурайхыг хүсэв. Би мэдэж байгаа. Гэхдээ уншигчид хараахан мэдээгүй байх?

 

-Инээдмийн жүжигчин Жим Керригийн тоглосон “Макс” киноны гол дүрийг бүтээсэн. Ногоон өнгөтэй, шар хослолтой эрийг дуурайсан.

 

-Эрэгтэй болох хэр байв?

 

-Хөгжилтэй байсан. Тэр их дүрсгүй. Тиймээс би тэр хувцасны дотроос өөрийнхөө бусдаас нууцалсан төрхөө ил гаргасан.

 

-Яагаад Макс гэж?

 

-Бид хоёрын зан ижилхэн. Би их хөгжилтэй. Би энэ баяраар өөрөөрөө байхыг хүссэн. Тиймээс л Маск болсон. Гэхдээ ганцхан өөр зүйл нь би тарган макстай эр болсон.

 

 

-Та өөрийнхөө гадаад төрхөнд дургүй гэсэн үг үү?

 

-Эмэгтэйчүүд бүгд л өөрсдийнхөө гадаад төрхийг шүүмжилдэг. Би тэдний нэг. Гэхдээ би өөрийгөө үзэн яддаггүй. Би багаасаа махлаг охин байсан. Одоо ч гэсэн махлаг хэвээрээ байна. Олон хүн миний гадаад төрхөнд дуртай гэж бодож байна. Би олон ч хүнээс “Өөрөөсөө бүү ич. Чи бол цор ганц” гэж бичсэн захиаг хүлээн авсан. Гэхдээ би урлагийн хүн болоод өмнөхөөсөө хэд дахин өөрчлөгдсөн. Арай туранхай болж, нүүрээ будаж, даашинз болон өндөр өсгийт өмсөх болсон. Толинд дусах өөрийгөө харахаар их эмэгтэйлэг харагддаг. Гэхдээ нэг л зүйл дутагдаад байдаг. Би туранхай биш. Би дэлгүүрээс хүссэн хувцсаа худалдан авч чаддаггүй. Зөвхөн захиалгын хувцас өмсдөг. Харин олны танил болоод өөрийн гэсэн загвар зохион бүтээгчтэй болж энэ бүх асуудлыг шийдсэн. Гэхдээ нэг л зүйл дутуу байна.

 

-Их сонин санагдаж байна. Таны авъяас чадварт бүх хүн атаархдаг.

 

-Би дуугаа чин сэтгэлээсээ дуулдаг. Хэн нэгний бичсэн дууг амьдруулахаас өөрийнхөө бичсэн дууг амьдруулах их хялбар байдаг. Би бодит байдлын талаар дуулах их дуртай. Өнгөрсөндөө хийсэн алдаагаа би дууны үг болгоно дуулдаг. Охидууд дахин алдаа бүү гаргаасай гэх үүднээс би дуугаараа чин үнэнг дуулдаг юм. Тийм учраас л миний дуу хүмүүст илүү их хүрдэг байх.

 

-Та хүүгээ олны өмнө гаргадаггүй. Ангело тань сайн биздээ?

 

-Маш сайн байгаа. Тэр минь их том болсон. Хүүгээ олны өмнө гаргадаггүй шалтгаанаа би “хамгаалалт” гэж нэрлэмээр байна. Зүгээр л хүүгээ хамгаалахыг хүсч байна. Ямар ч шалтгаангүйгээр хүүгийн минь хэвлэлийн хуудаснаа гараасай гэж хүсэхгүй байна. Тэр үеийн хүүхдүүдтэйгээ тоглож, наадах хэрэгтэй. Харин ээжийгээ дагаад үдэшлэгт оролцох ёсгүй.

 

 

-Та дуу дуулахаараа юу мэдэрдэг вэ?

 

-Миний зүрх өвддөг.

 

-Яагаад?

 

-Мэдэхгүй ээ тоглолтын дараа би уйлдаг. Уйтгар гуниг намайг бүрэн эзэмддэг.

 

-Та гурван жил урлагаас хол байсан. Энэ хугацаанд уйтгарласан уу?

 

-Би 2012 онд ээж болсон. Харин ээж болсны дараа сэтгэл гутралтай болсон. Бүх зүйл надад хүнд санагдсан. Мэдэхгүй урлагаас холдсон тэр гурван жил би алдаагаа ухамсарлаж шинэ болохын тулд их хөдөлмөрлөсөн. Шилдэг бүтээл гаргахыг их хүссэн. Даанч төгс зүйл байдаггүй учир би их удаан хугацааг хий дэмий өнгөрүүлсэн. Гэхдээ сэтгэл гутрал намайг урлагаас гурван жил холдуулсан.

 

-Хүүгээ төрүүлээд юунд шаналсан юм?

 

-Энэ байдаг л сэтгэл гутрал гэж бодсон. Гэхдээ энэ өөр зүйл байсан. Би өнөөг хүртэл энэ бүхэн юунаас болж буйг мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kk:
хамаг өнгөрсөн алдаагаа дуулаад буцааж дурсаад байхаар гутралгүй яадын
2016-11-03
Зочин:
Shuud ilen dalangui, unengeesee yrihiimaa.goy bn.
2016-11-02
Zochin:
Tiin shuu yg yunas bolj gutardagaa oilgodoggui yum bi ch bas setgel gutraltai
2016-11-02