Шерил: Лиам миний бяцхан зүрхийг дахин догдлуулсан

img

“X Factor” шоуны шүүгч, дуучин Шерил өчигдөр “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ярилцлагынхаа эхэнд таниас нэг зүйл асуумаар байна. Та үнэхээр жирэмсэн юм уу?

 

-Цаг хугацаа л харуулах байх. Үнэн эсвэл худал гэдэг нь тун удахгүй тодорхой болно. Илүү мэдээлэл хиймээргүй байна.

 

-Өөрөөсөө дүү залуутай үерхэх болсон. Та хоёрыг салсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар?

 

-Бидний харилцаа хэвийн байгаа. Би жаргалтай байна. Бид илүү сайхан ирээдүй бүтээхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж байна.

 

-“One Direction” хамтлагийн дуучин Лиам Пиан маш олон фэнтэй. Ер нь энэ хамтлагийн дуучин охидын дун их алдартай. Түүнтэй үерхэх болсноор олон хүнээс сүрдүүлгийн дуудлага болон захиа хүлээн авсан гэдэг. Энэ үнэн үү?

 

-Үнэнгээ хэлэхэд таны ярьсан үнэн. /инээв/ Надад нэг хэсэг их хэцүү байсан. Байнга сүрдүүлгийн дуудлага. Энэ бүхнээс болж би утасны дугаараа хүртэл солиход хүрсэн. Инстаграм, твиттер, фэйсбүүк хуудастаа нийтэлсэн зураг дор минь элдэв зүйл бичих нь надад хэцүү байсан. Энэ бүхнээс болж ямар олон сар эдгээр нийгмийн сүлжээг ашиглаагүй гэж бодно. Надад хэцүү байгааг харсан Лиам их хэцүүхэн байдалтай нүүр тулсан. Нэг хүнийг алдах эсвэл олон сая фэнээ алдах гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн. Гэхдээ тэрбээр мэргэн санаа гаргаж аль алиныг гомдоогоогүй. Надад түүний энэ зан чанар таалагддаг.

 

-Өөрөөсөө дүү хүнтэй үерхэх хэр хэцүү вэ?

 

-Хэцүү зүйл нь нас. Би Лиамаас 12 насаар эгч. Би түүнийг хүүхэд байхаас нь мэднэ. Гэтэл нэг л өдөр тэр миний хайртай залуу болчихсон. Энэ бүхэн л миний гайхшралыг төрүүлсэн юм. Гэхдээ Лиам миний бяцхан зүрхийг дахин догдлуулсан. Түүнтэй дотно болохоос өмнө би их хүнд байдалтай байсан юм.

 

 

-Та хоёр маргалддаг уу?

 

-Мэдээж хэрэг. Гэхдээ би түүнийг уучилдаг. Эмэгтэй хүн их ухаантай байх ёстой.

 

-Та өмнө нь хоёр удаа гэрлэсэн. Таны өнгөрсөн амьдрал Лиамд хүндээр тусдаг уу?

 

Би өнгөрсөн амьдралаа хэн нэгнээс нуугаагүй. Тиймээс хэн нэгнээс өнгөрсөн амьдралынхаа төлөө уучлалт гуйх шаардлага байхгүй. Бүх л хүн алдаа гаргадаг.

 

-Бяцхан охин байхдаа ямар залуутай гэрлэхийг хүсдэг байв?

 

-Өндөр бас царайлаг. /инээв/ Лиам үнэхээр төгс. Тэр надад таалагддаг. Би түүнийг алдахаас болгоомжилдог.

 

-Та түүнтэй гэрлэх үү?

 

-Яг л хүүхэд шиг цаг хугацаа л харуулах болно.

 

-Уран бүтээлч гэхээсээ илүү шоуны шүүгчээр дэлгэцээр их гарах болжээ. Шүүгч байх таалагдаж байна уу?

 

-Тиймээ таалагдаж байгаа. Нуугдмал авъяасыг гарган ирж буйдаа баяртай байна. Бурхан минь Британи сод авъяастануудаар дүүрсэн гэхэд болно. Зөв хүнээ сонгоод, зөв хөдөлвөл манай улсаас төрнө. Урлагийн хүн сэтгэлийн тэвчээртэй байх ёстой. Бяцхан саадын өмнө өвдөг сөгдөж болохгүй. Шилдэг уран бүтээлийн төлөө нойр, хоолноос татгалзаж болно. Өөрийнхөө дутагдалтай талаа ялаагүй хүн хэзээ ч урлагийн хүн тэр тусмаа шилдэг уран бүтээл гаргаж чадахгүй. Залуус бүх зүйлийг амархан мэтээр хардаг. Сайн дуулдаг байлаа гээд төгс бүтээл гаргахгүй.

 

-Британийн уран бүтээлчдээс хэний уран бүтээлийг сонсдог. Өрсөлдөгч бус зүгээр л сонсогчийн хувиар?

 

-Адель. Түүний дуу хоолой яг л сахиусан тэнгэрийнх шиг. Гаргасан уран бүтээл бүхэн нь төгс.

 

 

-Та Британийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Таны гоо үзэсгэлэн бүсгүйчүүдийн хувьд брэнд болж байна. Өөрийгөө толинд харахдаа юу гэж боддог вэ?

-Баярлалаа. Магтаалд дургүй эмэгтэй хүн байхгүй байна Чиний хэлснийг сонсоод би бага зэрэг ичингүйрэв. Толинд харах бүрдээ залуу насаа авч үлдэх юмсан гэж боддог. Цаг хугацааны эрхээр залуу нас минь шувуу адил нисэн одож байна. Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Өөрөөрөө бай. Энэ бол хамгийн зөв сонголт. Үнэнийг хэлэхэд надтай адилхан болох гэж хичээх хэрэггүй. Би бол давтагдашгүй. Дэлхийн бүх хүн давтагдашгүй.

 

-Таны мөрөөдөл?

 

-Би хүмүүс таньдаг байгаасай. Мөн бүх хүн намайг хүндэлдэг байгаасай хэмээн мөрөөддөг.

 

-Үнэхээр том мөрөөдөл юм?

 

-Тийм ээ. Гэхдээ нэг л өдөр мөрөөдөл минь биелэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
jkkk:
yostoi muruudvuu delhiin buh humuuser ooriigoo hundluulne gej muruuddug huuhen be,kkkkkk, ondor zaluud durtai ch geh shig, Liam ni neeh ondor bish shdee
2016-11-03