Тэйлор Свифт жирэмсэн биш

Дуучин Тэйлор Свифтийг жирэмсэн хэмээн “OK” сэтгүүл мэдээлсэн билээ. Тэйлор саяхан найз залуу Британийн жүжигчин Том Хиддлтоноос салсан юм. Хосын салсан шалтгаан өнөөг хүртэл нууц хэвээр байна.
Тэгвэл тус сэтгүүлээр цацагдсан мэдээлэл хуурамч болохыг Тэйлорын хэвлэлийн төлөөлөч мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэвлэлийн төлөөлөгч “Энэ бол ташаа мэдээлэл. Дуучныг жирэмсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй учир манай талаас тайлбар хийхийг хүссэн юм” гэж хэлсэн байна.
Дуучин бүсгүй инстаграмдаа “Намайг цочирдуулсан мэдээ байлаа” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ