Цаг хугацаагаар аялуулсан доргио үдэш

img

Монголчуудын хүсэн хүлээсэн дэлхийн алдарт “London Beat”, “La Bouche” хамтлагууд өчигдөр Улаанбаатар хотноо тоглолтоо хийлээ. Хүсэн хүлээсэн хэмээн тодотгосон нь учиртай. “Диско” тодотголтой тус хамтлагийн уран бүтээлчид “Ub palace”-ийн концертын танхимд цугласан олныг үнэхээр доргиож чадсан юм.

 

Тоглолт 30 минут хоцорч эхэлсэн ч үзэгчид хэдий нь суудлаа эзлэн, ашга нижигнүүлж, алдарт дуучдыг тайзнаа гарч ирэхийг уухайлж байлаа. Удалгүй хөшиг нээгдэж “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү гарч ирэн үзэгчидтэй мэндлэв. Тэрбээр “1990 онд 25 дугаар суваг телевизийн Алтаа ах бид хоёр “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ бэлтгээд аялаж явахдаа “London Beat” хэмээх энэ алдартай хамтлагийн тоглолтыг үзэж байлаа” хэмээн өнөө л юм үзэж нүд тайлсанаа энд ч дэлгээд амжив.

 

 

“London Beat” хамтлаг тайзнаа гарч ирлээ. Браво...Өргөн шуумагтай өмд өмсөж, түүн дээр урт гинж зүүсэн нь 80-90-ээд онд эргээд очсон мэт чухамдаа цаг хугацаагаар аялуулах мэт санагдуулж байв.

 

Тэд ...“I have been thinking about you”, ...“Sweet dream”...хэмээн дуулж эхлэхэд танхим дүүрэн цугласан үзэгчид уухай хадааж, даган дуулж байлаа. Монголчуудын тоглолт үзэх хэв маяг, барууныхнаас ялгаатай, их томоотой үздэг хэмээн тоглолтын өмнө Г.Ганхүү хэлж байсан юм. Харин энэ удаад монголчууд томоотой байсангүй. Тайзны өмнөх талбайд гарч хамтдаа бүжиглэж, дуучидтай селфи хийх зэргээр харин ч нэг чөлөөтэй байж дор бүрнээ “кайф”-ыг мэдэрч байлаа.

 

 

Тус хамтлагийг үүсгэн байгуулагч Jimme Helms 1941 оны есдүгээр сарын 27-нд Америкийн Флоридад төржээ. Тэрбээр өдгөө 75 настай. Гэвч энэ насанд баймгүй эрч, хүч, цог золбоо түүнээс ундарч байлаа. Яг л 80, 90-аад оных шигээ тайзан дээр бүжиглэж, “торох” юмгүй дуулах ажээ. Бусад хамтлагийн гишүүд мөн адил бүжиглэж, зарим нь beatbox хүртэл хийж байсан нь гайхмаар. Хаанаас залуу насны энэ их эрч хүч ундарч байна аа гэмээр...

 

Энэ хамтлаг 1988 онд байгуулагдсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Jimme Helms, George Chandler, Jimmy Chambers, William Henshall нартай хамтран хамтлагийг байгуулж байжээ. Тэдний 2000 онд гаргасан дуу нь тухайн үед залуусыг байлдан дагуулж чадсан гэдэг. Энэ дуу тус хамтлагийг дэлхийд таниулсан гэж хэлж болно. Улмаар уран бүтээлээ хэсэг завсарлаж 2003 онд хамтлагийн гишүүд шинэчлэгдэн Jimmy Helms, Jimmy Chambers, Myles Kayne, Marc Goldschmitz бүрэлдэхүүнтэйгээр дуулж эхэлжээ.

 

Тэд A better love, Thinking about you, Mack, All eyes on you where are u, зэрэг хуучны хит  дуугаа тоглолтын туршид дуулж, цугласан олныг доргиолоо.

 

 

Тоглолтын хоёрдугаар үе эхэллээ. “London Beat” хамтлагийн уран бүтээлчид тайзнаас буухад “LaBouche” хамтлагийн хоёр дуучин тайзнаа гарч ирэв. Дээрхи хоёр хамтлаг Улаанбаатарын тайзнаа анх удаа хамтарсан тоглолт хийж буйгаар онцлог юм.  Энэхүү хоёр хамтлагийн хувьд хамгийн сүүлд ХБНГУ-ын Мюнхен хотноо тоглолтоо хийж дуусаад Москва хотоос ийнхүү манайд ирээд буй аж.

 

LaBouche хамтлагийн анхны гишүүн Мелани Торнтон 2001 онд нас барснаас хойш 2 удаа хамтлагийн эмэгтэй гишүүн солигдсон гэдэг. Харин Монголд ирсэн Унгарын дуучин Sophie Cairo нь өнгөрсөн оноос эхлэн "LaBouche" хамтлагт дуулж буй чадварлаг эмэгтэй дуучин юм байна. Тэр үнэхээр “гайхалтай” дуучин гэдгээ энэ үдэш “Ub palace”-ийн тайзнаас Монголын үзэгчдэд мэдрүүлж чадав. Түүний хүчтэй хоолой, танхимыг нүргээж, үзэгчдийг огшоож байсан юм.

 

Манайхан шиг гадны соёлыг нэвтрүүлж, түүнээсээ суралцаж чаддаг ард түмэн домог болсон энэ хоёр хамтлагийн тоглолтыг тэсэн ядан хүлээсэн бололтой дог. Ялангуяа 80, 90-ээд оны залууст хуучнаа дурсах сайхан боломж олдсон гэлтэй тэр үеийн залуус бид бүгдийг доргиодог байсан олон дуунуудыг сонсож, даган дуулах гэж энд олноороо цугласан байлаа.

 

Ийнхүү үзүүштэй, эргээд дурсах зүйлтэй баялаг агууламжтай тоглолт болж өндөрлөлөө.

 

Хамтлагууд манайд хоёр өдөр тоглох төлөвлөгөөтэй аж. Эхний өдөр “UB Palace”-т нэгдсэн тоглолтоо хийсэн бол дараагийн өдөр  буюу өнөөдөр “Крокус эвент холл”-д диско үдэшлэг зохиох нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ бүдүүн том биетэй хүүхнүүд хар шилэн трико богино ювка өмсчихөөрөө үнэхээр гоё сайхан харагдах юмаа.
2016-11-29
Hmmmmm:
Shit fuckin niiiiiiiigerssssssssss. Yrshig l bn shuuuu!!!!! Omhiiiiiiirsen haruuuuuuuuud
2016-11-05
Kkk:
Ikh delguurt harmaidaa garaa shaachihsan neg khar ovgon yavj bsn. Ene nohor baisiin bna shde
2016-11-05
Зочин:
Ambasyn yeiin hachin yum avchirchihaad, buun yum boldogiin
2016-11-04