Рассел Брэнд удахгүй аав болно

img

 

Дуучин Кейти Перригийн экс нөхөр инээдмийн жүжигчин Рассел Брэнд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна.

 

Тэрбээр 2012 оноос Лаура Галлачер гэх бүсгүйтэй үерхэх болсон юм. Хос Лондон хотноо хамтран амьдарч байна.

 

Тэгвэл өчигдөр хос дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ үед Лаурагийн гэдэс нэлээн томорсон байжээ. Тэрбээр хэзээ амаржих нь тодорхойгүй байна.

 

Тэгвэл жүжигчний анд “Mirror” сэтгүүлд “Хүү эсвэл охин төрөх нь тодорхойгүй байна” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ