Жоли хүүхдүүдээ асран хамгаална

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн есдүгээр сард Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ.
Хосын салж буй шалтгаан өнөөг хүртэл нууц хэвээр байна.
Брэд өнгөрсөн амралтын өдөр зургаан хүүхдээ асран хамгаалах эрхийн төлөө эхнэрээ шүүхэд өгчээ. Тэгвэл шүүхээс хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг Жолид олгосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хүүхдүүд ээжийнхээ зөвшөөрлөөр аавтайгаа уулзах гэнэ.
Хосын том хүү Маддокс аавтайгаа хамт байх хүсэлтэй байгаа ч уг шийдвэрийг Жоли зөвшөөрөхгүй байна. Уг асуудлаас болж Маддокс тусдаа амьдрахаар төлөвлөж байгаа талаар албаны эх сурвалж өгүүлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ