Харри жүжигчинтэй үерхэж байгаа

Британийн ханхүү Харри холливуудын жүжигчин Меган Марклитэй үерхэж байгааг Хатан хааны ордноос баталсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос сарын өмнөөс болзож эхэлсэн гэнэ.
Ордны хэвлэлийн алба “Ханхүү үерхэж байгаа. Та бүхэн хатан хааны гэр бүлийн хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсье” гэж мэдэгджээ.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр нэгэн хэвлэлд “Би ханхүүтэй үерхдэггүй” гэж хэлсэн юм. Уг ярилцлагын талаар ордны хэвлэлийн төлөөлөгч “Бид сайн мэдэхгүй байна” гэж хариулжээ.
“Ханхүү удахгүй хуримаа хийнэ” гэх британийн хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээллийн талаар албаныхан эрс үгүйсгэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ