
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр бэлтгэжээ.
Харин 09.30 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийх хийх юм байна. 14.30 цагт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Засгийн газрын агенлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ