
УИХ-ын байнгын хороодын гурван ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар төлөвлөжээ. Тодруулбал, 10.00 цагт Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хуралдахаар болсон байна.
Мөн 14.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдах ажээ.
Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас хуралдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ