Хиларигийн өмнөөс уйлав

img

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр тэрбумтан Дональд Трамп сонгогдоод байна. Тэрбээр 27 мужид ялалт байгуулж, 278 мандат авснаар ийнхүү тус улсыг 2020 он хүртэл удирдахаар боллоо. Гэхдээ зарим иргэд түүний ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй Нью Йорк хотноо жагсч байна.

 

Тэгвэл Майли Сайрус сонгуульд Хилари бус Трамп ялсанд харамсч буйгаа илэрхийлэн инстаграм хуудастаа уйлж буй бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Майли “Хилари, Хилари. Үгүй ээ. Эмэгтэйчүүд ялагдчихлаа” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн "За яахав Трамп яллаа. Гэхдээ санал нэгдэхгүй байна” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ