Пинк жирэмсэн болжээ

Америкийн поп дуучин Пинк жирэмсэн болсон талаар “www.thehollywoodgossip.com” мэдээллээ.
Дуучин бүсгүй, Кари Харт гэх залуутай 2009 оны дөрөвдүгээр сард Лос Анжелес хотноо хуримаа хийсэн юм. Хос таван настай Уиллою Кейж гэх охинтой билээ.
Пинк өчигдөр инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа нийтлээд "Гэнэтийн бэлэг. Тун удахгүй би дахин ээж болно” гэж бичжээ.
Дуучны гэдэс томорсон байсан бөгөөд тэрбээр зул сараар амаржиж магадгүй хэмээн ойрын эх сурвалж өгүүллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ