Круз Бекхэм дуучин болно

img

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм болон Британийн “Spice Girl” хамтлагын дуучин Виктори Бекхэмийн дунд хүү Круз Бекхэм тун удахгүй анхны уран бүтээлээ гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Хүү ээжийнхээ адилаар дуучин болохыг хүсдэг аж. Өдгөө 11 настай хүү өнгөрсөн оноос эхлэн гитар тоглож, дуу дуулж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, урлагийн замналаа эхэлсэн гэхэд болно.


Тэрбээр ээжийнхээ дэмжлэгтэйгээр урлагт хөл тавих хүсэлтэй байгаа гэнэ.


Викториа өчигдөр инстаграмдаа “Би хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэх болно. Хүү минь өөрийн хүч, чадлаараа амжилтад хүрэх хэрэгтэй” гэж бичжээ.
 
 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ