Кендал Женнерийн инстаграм устжээ

img

 

Америкийн реалити шоуны од Ким Кардашианы дүү, супермодель Кендал Женнерийн инстаграм хуудас устсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүний инстаграм хуудсыг 60.1 сая хүн дагадаг байна.

 

Өнгөрсөн амралтын өдрөөс Кендалын инстаграм хуудас руу нэвтрэх гэхэд болохгүй байсан талаар фэнүүд нь твиттер хуудастаа бичжээ. Нэг эмэгтэй твиттертээ “Би Кендалд хайртай. Түүний хаяг руу нэвтрэхэд “Уучлаарай энэ хаяг ашиглалтад байхгүй байна” гэж гарч ирсэн. Энэ инстгарам хаягт юу тохиолдов” гэж жиргэсэн байна.

 

Одоо Кендал болон гэр бүл нь хаагдаад буй инстаграм хуудсын талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ