Райан Рейнольдс оны хүн боллоо

img

Британийн “GQ” сэтгүүл энэ оны шилдэг эрэгтэй уран бүтээлч буюу “Оны хүн”-ээ тодруулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүл оны хүнээр холливуудын нэрт жүжигчин Райан Рейнольдсыг нэрлэжээ.

 

Өдгөө 40 настай жүжигчин эр 2010 онд “People” сэтгүүлээр тодруулдаг “Оны хамгийн тачаангуй залуу” болж байсан юм. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард хоёр дахь охин Блак Ливлигээ өлгийдөн авсан билээ.

 

Райан энэ онд супер баатрын тухай өгүүлэх “Deadpool” киноны гол дүрийг бүтээсэн юм. Уг бүтээл нийт 782 сая ам.долларын ашиг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юу гэнээ:
БЛEЙК ЛАЙВЛИ. ЭХНЭР НЬ Ш ТЭЭ
2016-11-15