Трампийн ялалтыг хүлээн зөвшөөргүй одод
Холливуудын одод АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийг эсэргүүцэж байна.
Лейди Гага
Дуучин бүсгүй өчигдөр Нью Йорк хотноо фэнүүдтэйгээ уулзахаар машинаасаа гарч ирэх үедээ Трампийг эсэргүүцсэн лоозонтой хамт гарч иржээ.
Роберт Де Ниро
Холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро “Jimmy Fallon” шоунд оролцох үеэрээ “Трампаас болж дахин есдүгээр сарын 11-ний халдлага гарч магадгүй” гэж хэлжээ.
Челсиа Хэндлер
Жүжигчин Челсиа Хэндлер “ABS” сувгийн “Netflix” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хилариг ялагдал хүлээсэн гэдгийг сонсоод уйлжээ. Жүжигчин “Трамп сайн удирдагч болж чадахгүй” гэж хэлжээ.
Йоко Оно
"Битлез" хамтлагийн гишүүн Жон Ленноны эхнэр Йоко Оно инстаграм хуудастаа Трамп удирдагч биш. Трамп миний ерөнхийлөгч биш” гэж бичжээ.
Шер
Трампийг эсэргүүцэгчид томоохон хотуудад жагссар байна. Сонирхолтой нь уг жагсаалд дуучин Шер нэгджээ.
Майли Сайрус
Дуучин Майли Сайрус “Трамп эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй” гэж жиргэжээ. Мөн тэрбээр инстаграмдаа уйлж буй бичлэгээ байршуулсан байна.
Вүүпи Голдберг
Холливуудын нэрт жүжигчин Вүүпи Голдберг Трампийн ялалтын дараа Лос Анжелес дахь гэрээсээ нүүхээ фэнүүддээ мэдэгджээ.
Кейти Перри
Хиларигийн кампанит ажилд оролцсон дуучин Кейти Перри инстаграмдаа “Би одоо хүртэл сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй байна” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ