Шон Пеннд мөнгө хандивласангүй

img

 

Холливуудын нэрт жүжигчин Шон Пенн “Haitian Relief Organization” буяны сангийнхаа хүрээнд жил бүр олны танил эрхмүүд болон иргэдээс хандив цуглуулдаг билээ.  Тэрбээр хандив цуглуулахын тулд Лос Анжелес хотноо хандивын арга хэмжээ зохион байгуулсан байна.

 

Уг арга хэмжээнд холливуудын олон алдартнууд оролцжээ.

 

Харамсалтай нь энэхүү арга хэмжээнд оролцсон олны танил эрхмүүд жүжигчин эрийн аялуулсан хандивын хайрцагт ганц ч доллар хийгээгүй талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин эр “Би энэ жил хандив цуглуулж чадсангүй. Хандивын арга хэмжээнд ирсэн алдартнууд зүгээр л ирчихээд л явсан” гэж хэлжээ. Тэрбээр уг хандивын үйл ажиллагаанаас олсон мөнгөө ховор төрлийн өвчин туссан хүүхдүүдийн эмчилгээнд хандивладаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үхэрнүүд хаана ч үхрээрээ л байдаг юм байна
2016-11-15