Том Хиддлтон найз бүсгүйтэй болжээ

Дуучин Тэйлор Свифтийн экс найз залуу Британийн нэрт жүжигчин Том Хиддлтон ганц бие амьдралдаа цэг тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Лондон хотноо нэгэн бүсгүйтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.
Хос зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахдаа үнсэлцсэн байна. Британийн хэвлэлүүд жүжигчин эрийн найз бүсгүйг хэн болохыг тогтоохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа талаар “TMZ” сайт мэдээлэв.
Том, Тэйлор нар өнгөрсөн зургаадугаар сард болзож эхэлсэн бөгөөд гурван сарын дараа тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ