Двайн Жонсон дур булаам залуугаар тодров

img

 

“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгоно тодруулдаг “Оны дур булаам залуу”-г тодруулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

“Оны дур булаам залуу”-аар “Галзуу хурд” киноны од Двайн Жонсон тодорчээ.  Түүний зурагтай сэтгүүл өнөөдрөөс эхлэн зарагдаж эхэллээ.

 

Сэтгүүл, Двайныг тодруулсан шалтгаанаа “Тэрбээр гайхалтай харагддаг. Бүх бүсгүйчүүд түүнд дуртай” гэж хэлжээ. “The Ellen DeGeneres” шоунд жүжигчин эр оролцохдоо тэрбээр өөрийгөө “Оны дур булаам залуу”-аар тодорсон гэдгээ мэдсэн байна.

 

Тэрбээр “Би  их гайхлаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ