Робин Тик хуримаа хийнэ

Дуучин Робин Тик хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Өдгөө 39 настай дуучин эр өнгөрсөн оноос модель Април Лов Геари гэх бүсгүйтэй болзох болсон билээ. Тик найз бүсгүйгээсээ 18 насаар ах юм.
Тэгвэл Тик саяхан найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Хос тун удахгүй сүй тавьцгаах бөгөөд ирэх оны эхээр хуримаа хийхээр төлөвлөжээ.
Тик өчигдөр инстаграмдаа “Бид удахгүй гэрлэх болно” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ