Месси гурав дахь удаагаа Ballon d’Or-ын эзнээр тодорлоо

img

Аргентины шигшээ баг, Барселона клубын довтлогч Лионел Месси 2011 оны шилдэг тоглогчийн шагнал Ballon d’Or-ыг хүртлээ. Швейцарийн Цюрих хотноо болсон 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр түүнийг Криштиан Роналду, Шави нарыг санал асуулгаар ялж гурав дахь удаагаа Ballon d’Or-ын эзэн болсон тухай ёслол төгөлдөрөөр зарлалаа. Лионел Месси ийнхүү түүхэнд гурав дахь удаагаа шилдэг тоглогч болж буй дөрөв дэх хөлбөмбөгчөөр тодорч байгаа юм. Шави буюу Испанийн шигшээ болон Барселона клубын довтлогч Хавьер Эрнандес  санал асуулгаар 09.23 хувийн санал авсан бол Португалийн шигшээ болон Реал Мадрид клубын довтлогч Кришиан Роналду 21.60 санал авсан байна. Харин сүүлийн гурван жил дараалан Ballon d’Or-ын эзнээр тодорч буй Месси санал асуулгаар 46.88 хувийн санал авчээ. Мөн энд нэг зүйлийг тэмдэглэхэд Испанийн клубуудын тоглогчид сүүлийн гурван жил дараалан эхний гурван байрт шалгаран үлдэж байна. 2009 онд Месси түрүүлж Кришиан Роналду, Шави нар удаалж байсан бол 2010 онд мөн л Месси түрүүлж Андрес Иньста, Шави нар удаалж байлаа. Мессигийн 2011 онд гаргасан амжилтуудыг дурдвал тэрбээр хавар нь Аваргуудын лигийн аваргаар тодорсон. Мөн Испанийн Примера дивизион, Испанийн супер цом, УЕФА-гийн супер цомыг хүртэж оны сүүлээр японд болсон Клубуудын дэлхийн аваргад түрүүлсэн гайхалтай амжилттай яваа билээ. Тиймээс ч түүнээс өөр Ballon d’Or-ыг хүртэх хэмжээний тоглогч одоохондоо алга байна хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч хэлсэн юм. Мөн энэ ёслолын арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч, эрэгтэй, эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, шилдэг гоолын эзэн, шударга өрсөлдөөний шагналтныг тодруулж 2011 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа. Шилдэг дасгалжуулагчаар эдүгээ 70 насыг зооглож буй шотланд эрхэм, англи, европ төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд агуу их үйлсийг бүтээж буй Сэр Александр Чэпмэн буюу Алекс Фергусон тодорлоо. Тэрбээр 1986 оноос өдгөөг хүртэл английн  Манчестер Юнайтед клубыг дасгалжуулахдаа Премьер лигийн аваргын цомыг 12 удаа, Английн хөлбөмбөгийн холбооны цомыг 5 удаа, Аваргуудын лигийн аваргын цомыг 2 удаа хүртэж, УЕФА-гийн супер цом, Цомтой клубуудын тэмцээний аваргын цом, Клубуудын дэлхийн аваргын цомыг тус тус нэг удаа хүртэж байсан гавьятан билээ. Түүнийг 2011 онд багаа Премьер лигийн аварга, Аваргуудын лигийн дэд аварга болгосон алдар гавьяг нь үнэлэн ийнхүү 2011 оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэсэн байна. Мөн оны шилдэг гоолын эзэнд олгох Пушкашийн шагналыг Бразилийн шигшээгийн довтлогч 19 настай Неймар хүртсэн бол шилдэг эмэгтэй дасгалжуулагчийн шагналыг японы шигшээгийн дасгалжуулагч Норио Сасаки, 2011 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр Хомаре Сава нар тодорсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene jiliinh buyu uuruur helbel 2011 ony dungeer bol bolnoo harin ungursun jil bol iluudsen yum 2010 ony dungeer delhiin avarga bolson bagaas hen negend ni uguh yostoi baisan yum Xavi ch yum uu esvel Iniesta 2010 ond Messi shigsheedee mash muu togloson neg ch goal hiigeegui za deerees ni Avarguudyn league-d bas InterMiland hojigdson ene ter geed shal hudlaa baisan uuruu ch shagnalaa gardahdaa gaihaad baisan sh dee ungursun jil
2012-01-10