Жанет ахынхаа нэрийг хүүхэддээ өгнө

img

 

Америкийн поп дуучин Жанет Жексон тун удахгүй амаржих билээ. Тэрбээр 2013 оны наймдугаар сард Катарын тэрбумтан Виссам Аль Мана гэгчтэй хуримаа хийсэн юм.  Одоогоор дуучин ямар хүйстэй хүүхэд тээж байгаа нь нууц хэвээр байна.

 

Тэгвэл Жанет ямар ч хүйстэй хүүхэд төрсөн бай ирээдүйд мэндлэх үрдээ төрсөн ах Майкл Жексоны нэрийг өгөхөөр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жанет инстаграмдаа “Эхний ээлжинд хүүхдээ эрүүл төрүүлэхийг хүсч байна. Нэр дараагийн асуудал. Миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн тэр хүний нэрийг би хүү эсвэл охиндоо болно” гэж хэлжээ.

 

Попын хааныг таалал төгссний дараа Жанет “Хэрвээ хүүхэдтэй болбол ахынхаа нэрийг түүнд өгөх болно” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ