Суудлаа өгөх гэж буй Японы сайд өнөөдөр Монголд ирнэ

img

Японы ерөнхий сайд Ёшихико Нода кабинетынхаа хоёр сайдыг огцруулахаар шийджээ. Японы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэр хоёр нь Батлан хамгаалахын сайд Ясүо Ичикава, Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн сайд Кэнжи Ямаока нар ажээ. Тэдний мэдээлж байгаагаар Ё.Нода энэ асуудлыг шийдвэрлэхээр баасан гарагт Засгийн газрын хуралдаан зарласан бөгөөд сайд нарыг гадаад томилолт зэрэг аливаа арга хэмжээгээ цуцалж энэ хуралдаанд заавал байлцахыг үүрэгджээ. Ингэснээр Я.Ичикава нь энэ долоо хоногт Монголд хийх байсан айлчлалаа цуцалсан хэмээн Японы хэвлэлүүдээр мэдээлсэн юм. Гэвч Я.Ичикавагийн хувьд сүүлчийнх нь болох энэ айлчлал төлөвлөсөн ёсоор хийгдэх бололтой. Албаны хүний хэлсэнээр бол Японы сайд өнөө орой 21 цаг 10 минутад Улаанбаатарт ирэх гэнэ. Хөтөлбөр ёсоор тэрбээр маргааш Дамбадаржаа дахь япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлсэний дараа Монгол цэргийн музей үзээд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зочлохоор төлөвлөжээ. Мөн дараагийн өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт бараалхах, хэвлэлийн бага хурал хийлгэх зэргээр дөрөв хоногийн турш нэлээд шахуу хөтөлбөртэй ажиллах аж. “Түүнийг огцрохоор болсон, айлчлал цуцлагдах тухайд ямар нэг мэдээ ирээгүй. Айлчлалын хөтөлбөрт ямар нэг өөрчлөлт ороогүй” хэмээн албаны хүмүүс мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Suzuki gej bas neg gar shorond orohiin umnu mongold irehed manaihan syid bolood l baidan.medeelelee sain avch baij ulsuudtai hariltdah jeregtei bolov uu
2012-01-10