Виктори ”ДОХ”-ын эсрэг нэгдэхийг уриалжээ

img

Британийн “Spice girl’s” хамтлагийн экс гишүүн Викториа Бекхэм олон улсын “ДОХ”-ын эсрэг нэгдэхийг уриалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграм хуудастаа “ДОХ”-ын эсрэг логотой зурагтай футболк өмссөн зургаа нийтэлсэн байна.

 

Викториа “Бид бүгдээрээ энэ өвчний эсрэг нэгдэх хэрэгтэй. Олон улс нэг баг болох цаг ирлээ. Би ч гэсэн хувьдаа энэ өвчний эсрэг тэмцэж, охид болон бүсгүйчүүдийг хамгаалах болно” гэж хэлжээ.

 

НҮБ-ын элчийн хувиар тэрбээр өнгөрсөн онд Африкийн хэд хэдэн улсад айлчилсан билээ.  Тэрбээр "ДОХ”-ын халдвар авсан бүсгүйчүүдтэй уулзаж, тусламж  үзүүлсэн юм.

 

"ДОХ”-ын эсрэг дэлхийн өдөр ирэх сарын 1-ны өдөр болно.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ