Трампийн эхнэрийг шоглов

Лос Анжелес хотноо өчигдөр “American Music Awards” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг арга хэмжээг супермодель Жиди Хадид хөтлөн явуулсан байна. Тэрбээр арга хэмжээний төгсгөлд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийн гэргий, Тэргүүн хатагтай Мелина Трампийг дуурайжээ.
Хадид хатагтай Трамптай ижилхэн даашинз өмсч Тэргүүн хатагтай болохоос эмээж байна. Би хэрхэн загварын тайзнаа алхахаа мэднэ. Харин олны өмнө хэрхэн алхахаа мэдэхгүй” хэмээн хэлж, доромжилсон байна. “AMA” шагнал гардуулах ёслол цэнхэр дэлгэцээр шууд цацагдсан бөгөөд Хадидын хэлсэн үг үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн байна.
Трампийн дэмжигчид твиттер хуудастаа “AMA” хэтэрхий улстөржиж байна” гэж жиргэжээ. Мөн Хадид Обама болон Мишель би та хоёрт хайртай” гэж хэлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ