УИХ-ын гишүүн С.Жавхлан тоглолт хийнэ

УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр болжээ. Тус тоглолтоос олсон орлогоо ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн ахлагч М.Баясгалангийн эмчилгээний зардалд зориулах аж.
С.Жавхлан гишүүн энэ талаар “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хамаг монголчууд маань хайр энэрлийнхээ цагаан сэтгэлийг М.Баясгаланд маань өргөхийг уриалан дуудаж байна” хэмээжээ. Тоглолтод Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ны дуучид оролцохоор бэлтгэж буй аж.
Тоглолт энэ сарын 29,30-нд 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ