Гвиней Бисау улсын ерөнхийлөгч Парист нас баржээ

img

Баруун Африкийн Гвиней Бисау улсын ерөнхийлөгч Малам Бакаи Санха өчигдөр Францын нийслэл Парис хотноо нас барсан байна. Ерөнхийлөгч Малам Бакаи Санха нь Парисын Вал де Грэйс эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Түүний үхлийг зүрхний архаг дутмагшил хэмээн тус улсын Франц дахь элчин сайдын яамнаас мэдээлжээ. Малам Бакаи Санхагийн өмнөх ерөнхийлөгч аллагад өртөж амиа алдаж байжээ.  1.5 сая хүн амтай африкийн энэхүү жижиг улс нь 1974 онд Португалиас тусгаар тогтнож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ