Болтын кино холливуудад нээлтээ хийнэ

Ямайка улсын нэрт тамирчин, олимп болон дэлхийн аварга Усэйн Болт ирэх онд зохиогдох тэмцээнүүдэд оролцоод зодог тайлах тухайгаа “Рио”-гийн зуны олимпийн хаалтын үеэр мэдэгдсэн билээ.
Тэрбээр зодгоо тайлаад хөлбөмбөгчин болох сонирхолтой байгаа бөгөөд томоохон хөлбөмбөгийн клубуудтэй гэрээ байгуулахыг хүссэн билээ.
Болт өөрийгөө “Бид Роналдугаас хурдан” гэсэн юм.
Тэгвэл Болтын амжилт, карьер, хувийн амьдралын тухай өгүүлэх “Болт” баримтат кино ирэх долоо хоногт холливуудад нээлтээ хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нээлтийн ажиллагаанд тэрбээр сүйт бүсгүй Кэси Бэннеттэй оролцох гэнэ. Хос өнгөрсөн есдүгээр сард сүй тавьсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ