Ц.Мөнхсайхан: Хутга залгиад хоолойгоо гэмтээсэн

img

“Монгол” телевизээс зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг 32-т үлдэж байсан оролцогч Ц.Мөнхсайхантай цөөн хором ярилцлаа.

 

-Шилдэг 32-т үлдсэн ч шигшээ наймд шалгарсангүй. Харамсалтай байна уу?

 

 -Ард түмэн сонголтоо хийсэн. Тийм болохоор харамсах юм алга. Ямартай ч би энэ шоунд оролцсоноор өөрийгөө таниулж чадсан. Мөн манай монголчууд зохион байгуулалт сайтай дэлхийн хэмжээний шоу хийж чаддаг болжээ гэдгийг ойлгосон.  

 

-Тайзан дээр шил залгихад чинь олон хүн гайхширсан.

 

-Би 2011 оноос энэ төрлөөр хичээллэж эхэлсэн. Шилийг сайн зажилж техникийн дагуу идсэн учраас бие физиологит сөрөг нөлөө үзүүлээгүй гэдгийг хэлмээр байна.

 

-Сүүлийн үзүүлбэр ч мөн хүнд харагдсан шүү?

 

-Шилдэг 32-т их хүнд үзүүлбэр үзүүлсэн. Монголчууд маань ихэд айж, эмээсэн байх гэж бодож байна.  Хэдий шигшээд үлдэж чадаагүй ч өөрийн сурсан мэдсэнээ бүгдийг үзүүлсэн.

 

-Яагаад энэ хүнд төрлөөр хичээллэх болсон бэ?

 

-Намайг анх сурж байхад 2-3 хүн хийдэг байсан. Тэр бүгдийг хараад л хичээллэхээр сэтгэл шулуудсан. Учир нь эр зориг, хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр. Энэ бүгдийг цогцоор нь харуулж чаддаг. Хүн биеэ дайчилбал аль хэмжээнд хүрэх вэ гэдгийг л харуулсан спорт учраас хичээллэж эхэлсэн дээ.

 

-Гэмтэж байсан уу?

 

-Гэмтэж бэртэх бол байх л асуудал. Хамгийн анх хутга залгиж сурж байхдаа хоолойгоо гэмтээж байлаа. Мөн шил залгихдаа гэмтэж байсан. Тэр бүгдийг даван туулсаар одоо ингээд эрүүл саруул явж байна. Гэхдээ болино гэж огт бодож байгаагүй. Монголд энэ төрлөөр хичээллэдэг, үзүүлбэр бэлтгэдэг надаас өөр нэг байвал байгаа. Байхгүй бол би л байна.

 

-Цаашид ч энэ төрлөөр хичээллэх үү?

 

-Хичээллэнэ. Бодсон юм ч бий. Арванхоёрдугаар сарын 31-нд Чингисийн талбай дээр “аймар” зүйл үзүүлнэ.

 

-“Аймар” гэдгийг тодруулж болох уу?

 

-Эргээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ ээ. Ямартай ч он гарахаас өмнө 10.00 цагийн орчимд үзүүлнэ гэдгийг хэлье.

 

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

 

-Би тогооч мэргэжилтэй. Одоо хувиараа юм хийж байна.

 

-Саяхан кинонд дүр бүтээгээд амжжээ?

 

-Тийм ээ. “Рэкет” уран сайхны кинонд казиногийн хамгаалагчийн дүр бүтээсэн. Өмнө нь  “Одод болох хүслэн”, “Хожлын нүүдэл” кинонд тоглож байсан. Найз нөхдийнхөө урилгаар нь зарим хэсэгт нь тоглодог хэрэг.

 

-Дахиад кинонд тоглох уу?

 

-Их сонирхолтой санагдаад байгаа. Тоглоно доо. Кино бүтээнэ гэдэг маш том уран бүтээл юм билээ. Цаг наргүй, хэцүү санагдсан. Би туслах дүрд тоглосон ч гэсэн тэр бүгдийг мэдэрсэн.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Олгой:
Толгойг оо мотоцикл ээр дайруулан биздээ бас л эвгүй шүү. Болдог юм байхдаа нэг бол их мөнгөний дорвитойхон үзүүлбэр бэлдээд тоглолт хий хамгийн гол нь үхэж болохгүй шүү
2016-12-02
Нэр:
Энэ доор тогооч яаралтай авна гэсэн зар байна шүү дээ Мөнх сайхан мэргэжлийн ажлаа хий
2016-12-02
зочин:
Энэ тэнэг залууг тэр Дээгий шүүгч гэнэтийн сэтгэлийн хөөрлөөр л гаргасан шүү дээ. Тэрнээс биш хүний нүд хуурсан үзүүлбэр үзүүлж, ямар ч авьяасгүй хүнийг тодруулах ямар ч шаардлагагүй байсан шүү дээ...
2016-12-01
QEE:
HUNII ZORIG TEVCHEER GAIHMSHIGIIG UENLDEGGUI TENEG SHUUGCH ARD TUMEN
2016-12-01
Zochin:
bolio hereggui. Ami nasaa ersduulen baij ingeh hereggui. HEREGGUI
2016-11-30
zochin:
eniig tentsuuleeguid bayrlajina, buur demii ym hiij , baahan jaahan huuhduud tv uzj bhad estoi demii,
2016-11-30
Зочин:
Myyxai vzvvlbep bcan...baga nacnii xvvxdvvded mash myygaap nuluulnu ..ene bol aimshigiin vzvvlbep .medepel myy xvni ajil
2016-11-30
S:
Odoo bish yumaa gehed hojimni za erni bie chin odoo ch gsn muu ur dagavariig bii bolgoson bgaa bhaa shal balai zuil hiih yumaa
2016-11-29
Тэнэг:
Шинэ жилийн орой 2 кг баас идэж шоу хийх юм гэсэн
2016-11-28
МОНГОЛ:
АМЬ НАСАНД МАШ АЮУЛТАЙ ИЙМ ЮМ ХИЙХ ХЭРЭГҮЙ .ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БОД..ДЭЛХИЙ ДЭЭР ИЛҮҮ САЙХАН ЮМ БИЙ ГЭДГИЙГ САНА.АМЬ НАС.ЭРҮҮЛ МЭНД .ЭХНЭР ХҮҮХЭД ЧУХАЛ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙХҮМҮҮС МУНДАГ,ГАЙХАЛТАЙ ГЭХ ЮМ..ҮГҮЙ Ш ТЭЭ..ЕР НЬ БОЛ ТЭНЭГЛЭЛ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО.АМЬ НАСААРАА ТОГЛОЖ БАЙНА..
2016-11-28
Зочин:
гайхалтай
2016-11-28
Зочин:
амжилт
2016-11-28