Хамгийн өндөр шагналтай уралдааны шилдгүүд тодорлoo

“Чингүнжав сан”-аас мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд “Монгол орон, Монголчууд миний дуранд” /МММД/ гэрэл зургийн уралдааныг зарласан билээ. Гэрэл зургийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад эх орноо хайрлах, улс үндэстнээрээ бахархах хүмүүжил олгох, гадаадын улс орон, зочид төлөөлөгчид, жуулчдад зургийн цомог хэлбэрээр хэвлэн гаргаж эх орноо сурталчлах зорилгоор уг уралдааныг зарлажээ.
Уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 420 гаруй оролцогчийн 1800 орчим гэрэл зураг ирсэн байна.
Тэдгээрээс:
"Монголчууд" номинацид - Баян-Өлгий аймгийн гэрэл зурагчин Нуржас тэргүүн байр,
"Хөрөг" төрөлд - "Тусгал" клубын гэрэл зурагчин Батгэрэл тэргүүн байр,
"Аж байдал, ахуй" төрөлд - "Ардчилал" сонины гэрэл зургийн сурвалжлагч Ү.Одбаяр нар шалгарч, тус бүр 3 сая төгрөгөөр шагнуулав.
Хоёр, гуравдугаар байр болон шагналт байр эзэлсэн 24 гэрэл зурагчинд 500 мянгаас 2 сая төгрөгөөр шагнал гардуулав. Тухайлбал, MPA.MN сайтын Гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир тусгай болон дэд байрын шагнал хүртэж, 2 сая төгрөгийн эзэн боллоо.
Дашрамд сонирхуулахад "Чингүнжав сан"-г Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүлдэг бөгөөд хамгийн өндөр шагналын сантай энэ уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулж байх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ