Гага сүйт залуугаа санаж уйлав

img

 

Дуучин Лейди Гага өчигдөр “CBS Sunday Morning” нэвтрүүлэгт оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ярилцлагын эхэнд хөтлөгч, дуучнаас “Сүүлийн өдрүүдэд таны сэтгэлийг юу гуниглуулж байна вэ?” хэмээн асуухад тэрбээр “Салалт” гэж хариулжээ.

 

Хөтлөгч “Та миний асуултад илүү дэлгэрэнгүй хариулаач?” гэхэд Гага “Миний зүрх ганцхан зүйлээс болж гуниглаж бас уйлж байна. Эмэгтэйчүүдийн хайр дурлал хэзээ ч амар замыг туулдаггүй. Үргэлж л саадтай нүүр учирдаг. Би Тэйлороос салаад их шаналсан. Бидний хайр мөнх хэмээн итгэж байсан” гэж хэлээд тэрбээр уйлжээ.

 

Тэйлор Кенни, Гага өнгөрсөн 2015 онд сүй тавьцгаасан ч хоёр сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар салцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ene aimshigiin huuhnii mongond l bolno uu gehees oor yund l bolov gej.er em n medegdehgui aimaar transgender faceiig odor bur harna gedeg horror movie odor bolgon uzehtei adil.
2016-11-29