“Атганд үлдсэн эрдэнэ” киног Оскарт нэр дэвшүүлжээ

Продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон.
Тэрбээр 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид "Хувьсал" продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног нэр дэвшүүлжээ. Одоогоор шилдэг гуравт үлдэх эсэхийг хэлэх боломжгүй байгаа аж.
Зураглаач Д.Ангараг тус киноны ерөнхий зураглаачаар ажилласан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ