Америкийн жазз дуучин Монголд тоглоно

img

“Жаазлаб” хөгжмийн агентлагийн урилгаар Америкийн дуучин, төгөлдөр хуурч Чампиан Фултоныг Монголд тоглолтоо хийхээр болжээ.

 

 

Түүний тоглолтод Америкийн бөмбөрчин Стив Приут, Германы басс гитарчин Мартин Зенкер нар оролцох юм байна. Чампиан Фултон нь анхны цомгоо “For Those in Love” нэртэйгээр гаргасан. Мөн 2009 оны “Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол”-оос “Оны шилдэг жааз дуучин” шагнал хүртэж байсан уран бүтээлч юм.

 

Түүний Монгол Улсад хийх тоглолт ирэх сарын 8-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ