Ираны ерөнхийлөгч Латин Америкт айлчилж байна

img

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад латин америкийн орнуудаар хийх айлчлалаа Венесуэл улсаас эхэллээ. Махмуд Ахмединижад Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын урилгаар тус улсад айлчилж байгаа юм. Ираны ерөнхийлөгч Уго Чавесын ордны гадаа олон нийтэд хандан үг хэлэхдээ “Манай Иран улс энхтайваныг хүснэ дээдэлдэг, бидний зэвсэг бол эрүүл ухаан, соёл урлаг” хэмээжээ. Тэрбээр Уго Чавестай уулзахдаа ахан дүүс хэмээх үгийг тун олон удаа хэрэглэсэн аж. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад болон Венесуэлийн Уго Чавес нарын харилцаа АНУ-ын эсрэг бодлого дээр тулгуурладаг ба хоёр улсын хоорондын стратегийн гүнзгий түншлэл байгуулах нь энэхүү айлчлалын зорилго гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ