Энистон сумо барилдав

img

 

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон өчигдөр “ELLEN” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Шоуны эхэнд хөтлөгч болон зочин хоёр үзэгчдээ хөгжөөхийн тулд Японы үндэсний бөх сумо барилджээ. Уг барилдаан хөтлөгч Эллен ялалт байгуулсан байна. Энистон “Энэ хувцсыг өмсөөд алхахад хүртэл хэцүү юм. Би ялагдлаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэлжээ.  

 

Тэрбээр сүүлд “Office Christmas Party” гэх кинонд тоглосон юм. энэхүү кино ирэх оны эхээр нээлтээ хийх билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ