Дуучин С.Амармандахын гэр бүлээс мэдээлэл хийнэ

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд оролцох үеэрээ ОХУ-ын иргэнд зодуулсан гэх мэдээ гарсан. Түүнийг нүүрэн хэсэгтээ гэмтэл аван хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Дуучин С.Амармандах ОХУ-ын дипломат консулын төлөөлөгчид зодуулсан тухай мэдээ бий. Гэвч ОХУ-ын албаны хүмүүс энэ мэдээллийг үгүйсгээд байгаа юм. Тэгвэл уг зодооны хэргийн талаар дуучны ар гэрийнхэн болон найз нөхөд нь маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ